быстрый займ на карту
Үзсэн: 635

ДҮҮРГИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ

img_4933-00

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдаанд Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр “Дүүргийн 2017 оны төсөв батлах тухай” төслийг танилцууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид төслийн танилцуулгатай  холбогдуулан асуулт, асууж, санал хэллээ. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Чингэлтэй дүүргийн 2017 оны төсвийн батлав.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  II  Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны Үндсэн чиглэл, 2016 оны Нийгэм, эдийн засгийн зорилт, дүүргийн 2017 оны Төсвийг хэлэлцэн, баталсантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Дүүргийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчдөд талархал илэрхийлээд  цаашид Төлөөлөгчдөөс гарсан санал, хүсэлтийг хуулийн хүрээнд дэмжиж, хамтарч ажиллана гэлээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдаанд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга, хэлтсийн дарга нар, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

img_4986

img_4895

img_4988

img_5024

img_5009

Leave a Reply

  • Facebook