ШИНЭ ДАЙЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2016 оны 10 дугаар сард хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэрэгт мордсон шинэ дайчид эр цэргийн тангараг өргөлөө. Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 10-ны бямба гаригт боллоо. Ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч бригадын генерал П.Доржсүрэн, цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, хэлтсийн дарга хурандаа Б.Хадбаатар нарын албаны бүрэлдэхүүн болон шинэ цэргүүдийн ар гэрийнхэн оролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдыг албанд нь дасгах болон анхан шатны бэлтгэл сургалтад хамруулж эх орондоо үнэнч зүтгэхийг сануулан ийнхүү тангараг өргөх ёслол зохион байгуулдаг юм.

ЦЭРГИЙН ШТАБ

12-1 12-3 12-11


114

Leave a Reply

  • Facebook