быстрый займ на карту
Үзсэн: 401

“ЭЭЛТЭЙ ТОГООЧ-НЭЭЛТТЭЙ ХӨГЖИЛ” ӨРТӨӨЧИЛСӨН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

75784212-cde3-4fe4-8852-3ba51490466c

2016-2017 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын салбарт төлөвлөсөн “ХАМТЫН УДИРДЛАГА” төслийг хэрэгжүүлэх, цэцэрлэгийн хоол хүнсний аюулгүй байдал, шим тэжээл, илчлэг чанарын асуудлаар мэдээлэл солилцож, нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хоолны технологи, нэр төрөл, сонголтыг баяжуулах чиглэлээр цэцэрлэгийн тогооч нарыг харилцан туршлага судлуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан “ЭЭЛТЭЙ ТОГООЧ-НЭЭЛТТЭЙ ХӨГЖИЛ” ӨРТӨӨЧИЛСӨН АЯНЫГ эхлүүлж байна.

2016 оны 12 дугаар сарын 12-ноос 17-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 24 цэцэрлэгийн ахлах тогооч нар оролцоно.

Аяны хүрээнд тогооч нар өөрийн сугалаагаар таарсан цэцэрлэгт ажлын 5 өдөр очиж ажиллана. Цэцэрлэгийг сонгохдоо бүлгийн тооноос хамаарч 3 төрлийн сугалаагаар зохион байгуулсан. “Ээлтэй тогооч-Нээлтэй хөгжил” сэдэвт аянд оролцсон тогооч нарын хийж хэрэгжүүлсэн ажил сайн туршлагаар 12 дугаар сарын 17-ны 5 дахь өдрийн 15:00 цагаас нээлттэй үзэсгэлэн гаргаж сайн туршлагаа хуваалцах болно.

Нийт тогооч нартаа амжилт хүсье.

Боловсролын хэлтэс

Leave a Reply

  • Facebook