быстрый займ на карту
Үзсэн: 1252

БИ ХЭН БЭ: ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР ОРОЛЦОНО

15400323_1840243842882873_692372908847444027_n

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний хамт олон бид хүүхэд багачуудынхаа мэдлэг боловсролд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Бидний зохион байгуулдаг арга хэмжээнүүд та бүхэнд хэдийнэ танил болсон гэдэгт найдаж байна. Бид ээлжит “Би хэн бэ?” уулзалт-чөлөөт ярилцлагаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны Пүрэв гарагт 15.00 цагт номын өргөөнийхөө 5-р давхарт зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Найдангийн Түвшинбаяр оролцох болно оо. Хүүхдүүд та бүхнийг “who am i” буюу “Би хэн бэ?” уулзалтад ирж, Олимпийн аваргатай уулзаж, сонирхсон асуултаа асууж, халуун дотно яриа өрнүүлэхийг урьж байна.
Холбоо барих утас: 83122004

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook