“ХАМТДАА ХӨГЖЬЕ” СОНИНЫ ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭВ

img_5090-1
Орон нутгийн боловсролын бодлогоо “Өв тэгш-Бүтээгч-Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлнэ хэмээн тодорхойлсон Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олон 2016 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа “Хамтдаа хөгжье” сонины шинэ дугаараар дамжуулан нийт эцэг эхчүүд, иргэддээ өргөн барьж байна.
Энэ удаагийн “Хамтдаа хөгжье” сонины дугаараар боловсролын салбарт хийсэн бүтээсэн ажлаа өөрсдөө ярьж, бичиж, тайлагнахыг хүссэнгүй. Харин хүүхдийн нүдээр бидний санаачилга, хийж хэрэгжүүлсэн ажлууд хэр оновчтой, үр дүнтэй байсныг олж харахыг зорилоо. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн маань ерөнхий боловсролын “Өсвөрийн сэтгүүлч бүлгэм”-ийн сурагчид орон нутгийн зүгээс боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудыг сурвалжилж, мэдээ, нийтлэл, ярилцлага хэлбэрээр бэлтгэн энэхүү сониныг эрхлэн гаргалаа. Уншигч эцэг эхчүүд, багш нар та бүхэн бас санал бодлоо бидэнтэй хуваалцаарай.
“Хамтдаа хөгжье” сонины  дугаарыг эрхлэн гаргасан хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хөдөлмөрч, бүтээлч өсвөрийн сэтгүүлч дүү нартаа талархал илэрхийлье. Дэмжсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олондоо баярлалаа.
Боловсролын хэлтэс
20-30

img_5094-4-5

60-70

img_5098-08

Leave a Reply

  • Facebook