быстрый займ на карту
Үзсэн: 521

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН “ЭЦЭГ, ЭХИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛЛАГА БАЙГУУЛАГДЛАА

15497637_841331386009068_1861474579_n

Чингэлтэй дүүрэг 2016-2017 оны хичээлийн жилийн зорилго, зорилтдоо дүүргийнхээ цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулиудын эцэг зөвлөлүүдийн үйл ажиллагааг нэгтгэх, тэдний санал санаачилгыг төрийн байгууллагын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилго дэвшүүлж, “Эцэг эхийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээндээ Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагуудын “Эцэг эхийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг албан ёсоор үүсгэн байгуулах анхдугаар хуралдаанаа хийж, дүрмээ батлан удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо.

Анхдугаар хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар оролцлоо.  Засаг дарга Ж.Эрдэнэбат “бид орон нутгийнхаа түвшинд боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлынхаа туршлага, үр дүнг эргэн харж өнөөдрийн энэхүү Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагуудын ЭЦЭГ ЭХИЙН НЭГДСЭН ХОЛБОО төрийн бус байгууллагыг байгуулъя гэсэн санаачилгыг гаргасан… Цэцэрлэг, сургууль тус бүр дээр үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагуудаа нэгтгэе, харилцан түншлэж, хамтарч ажиллая… магадгүй төрийн зарим чиг үүргийг энэхүү төрийн бус байгууллагаараа дамжуулан хийж гүйцэтгэдэг байя… цэцэрлэг, сургуулийн ДУУ ХООЛОЙ болгоё… боловсролын салбарын хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулъя… бодитой ажиллая гэсэн биднийг дэмжихийг Та бүхнээсээ хүсэж байна”… гэж хүрэлцэн ирсэн нийт гишүүдэд хандан хэлж, талархаж байгаа илэрхийллээ.
“Эцэг эхийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, өөрийн гэсэн тамга тэмдэг, албан бичгийн нүүртэй байх юм. Нийгэмд үйлчлэх, ашгийн төлөө бус байна гэж эрх зүйн хэлбэрээ тодорхойллоо.

Удирдах зөвлөлд:

  • 23 дугаар сургуулийн Эцэг,эхийн зөвлөлийн дарга Б.Эрдэнэбаяр
  • 24 дүгээр сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга С.Мөнхгэрэл
  • 57 дугаар сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Д.Лхагва
  • 9 дүгээр цэцэрлэгийн Эцэг,эхийн зөвлөлийн дарга А.Батмэд
  • 103 дугаар цэцэрлэгийн Эцэг,эхийн зөвлөлийн дарга Д.Даарийхүү
  • 102 дугаар цэцэрлэгийн Эцэг,эхийн зөвлөлийн дарга Э.Эрдэнэчимэг
  • 124 дүгээр цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Ш.Хандсүрэн
  • 4 дүгээр цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Ш.Одончимэг нар сонгогдлоо.
  • Боловсролын хэлтэс
  • 15554708_841332156008991_1771538910_n
  • 15556071_841330786009128_1335515153_n

Leave a Reply

  • Facebook