ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ОРНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

 

Дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж томуу томуу төст өвчний өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой хүүхдийн тасгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Нэгдсэн эмнэлэг нь хүүхдийн 80 ортой. Томуу томуу төст өвчний өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор одоо хүүхдийн тасагт 201 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн төвөөс сувилахуй, хүүхдийн тоглоомын өрөө, мэдрэлийн тасгуудыг чөлөөлж орны тоог нэмэгдүүлсэн боловч ачаалал нэмэгдсээр байгаа тул дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 12 дугаар сарын 12-нд 45 эвхдэг ор онцгой комиссоос авч хүүхдүүдийг хэвтүүлсэн.

Гэвч өнөөдрийн байдлаар ачаалал буурахгүй байгаа тул  Батлан хамгаалахын их сургуулиас тусламж хүсэж дахин 20 ширхэг эвхдэг орыг нэмэлтээр авч хүүхдүүдийг эмчлүүлэх нөхцөл боломжоор хангаад байна.

Нийт хүүхдийн өвчлөлд дүгнэлт хийвэл гэртээ 2-3 хоног эмчилгээ хийлгэж байгаад хүндэрч уушгины хатгалгаагаар ирж эмчлүүлж байна. Хүүхдүүдийг эмнэлзүйгээр нь ангилан аюултай шинж илэрсэн, суурь өвчлөлтэй хүндэрсэн хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

15491649_1245061735568662_2117068449_o
15536845_1245061865568649_999367862_o 15536904_1245061868901982_902204423_o 15540216_1245061778901991_1414641969_o 15555345_1245061712235331_591711779_o

 

 

Leave a Reply

  • Facebook