ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА А.ДАМЦАГДОРЖ ХҮҮХДИЙН ТАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Дүүргийн хүүхдийн тасаг нь 80 орны хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар даруй 3 дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа юм. Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна. Тиймээс хүүхдийн тасгийн орны хүрэлцээ муу байгааг харгалзан 12 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс нэмэлтээр 45 эвхдэг  ор онцгой комиссоос, 20 ор Батлан хамгаалахын их сургуулиас авч хүүхдүүдийг хэвтүүлсэн. Тэгвэл өнөөдөр 80 ортой хүүхдийн эмнэлэгт 210 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь 0-5 сартай хүүхдүүд эзэлж байгаа нь бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгааг харуулж байгаа юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа, эм тарианы хүрэлцээ, ажиллах хүчний ачааллыг зөв хуваарилан ажиллаж, халдвар ариутгалын дэглэмийг сахиж ажиллахыг эмч ажилтнуудад хэллээ. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга замын хүрээнд холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахаа мэдэгдлээ.

_dsc9460 _dsc9467 _dsc9472 _dsc9473 _dsc9475 _dsc9478

Leave a Reply

  • Facebook