ДУЛААН ӨГӨХ ШУГАМД ГЭМТЭЛ ГАРСНЫГ ШУУРХАЙ ЗАСВАРЛАН АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 39 дүгээр сургуулийн дулаан өгөх шугамд 2016 оны 12 дугаар сарын 14-ны орой гэмтэл гарсныг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс болон 39 дүгээр сургуулийн захиргаа хамтран газар дээр нь үзлэг шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 15-ны 12:30 цагт дулаан хангагч “Эрдэнэ суварга” ХХК-ны захирал Д.Дагвадоржийг байлцуулан хуралдлаа. Үүссэн нөхцөл байдлын хүрээнд 39 дүгээр сургуулийн барилгын сууринд холбогдсон худаг доторх 100мм-ийн дулаан өгөх труба хоолой хуучирч элэгдсэний улмаас цооролт үүсч “Эрдэнэ суварга” ХХК, 39 дүгээр сургуулийн ажилчид тухайн хоолойн орчмын шороог зайлуулан труба солих ажлын бэлтгэл ажлыг хийсэн байна. Цооролт үүссэн трубаны хамрах хүрээ 2-3 метр орчим хэсэг бөгөөд энэ хэсгийн дулааны хоолой 1989 оноос хойш бүрэн шинэчлэгдээгүй 80 орчим метр дулааны шугамтай хэсэгтэй байна. Уг гарсан гэмтлийг яаралтай засаж хэвийн ажиллагаанд оруулах үүднээс “Эрдэнэ Суварга” ХХК-ны зүгээс 3 метр 100мм-ийн трубаг солихоор авчирсан байна. Гэмтэлтэй газарт гагнуур хийх аюулгүй ажиллагааг бүрдүүлэн тухайн хэсгийн шороог зайлуулан хатаалт хийсний дараа угсралт хийх ажлыг шуурхай зохион байгууллаа.

15536671_1361137047265069_1521756170_o

Leave a Reply

  • Facebook