быстрый займ на карту
Үзсэн: 722

ХОТЫН АЯЛАЛД ЯВАХАД ЦАГ АГААР САЙХАН БАЙЛАА

Хүүхдийн номын өргөө уламжлал болгон зохион байгуулдаг “Бидний хот-Улаанбаатар” явган аялалаа Хүүхдийн номын өргөө – Монгол улсын үндэсний номын сан – Богд хааны ордон музей гэсэн чиглэлээр өрнүүллээ.
Аялах замд таарсан Төв шуудан, УДЭТеатр, Энхтайваны гүүр, Зүтгүүрийн вагон депо, Дунд гол гэх зэрэг төрөлх хотын маань үүх түүхтэй нягт холбоотой байгууллага, бүтээн байгуулалт, байгалийн тогтоц, өөрчлөлтийн талаар хүүхдүүддээ ярьж сонирхуулж явлаа.
Аяллын маань эцсийн цэг Богд хааны ордон музей байсан болохоор музейн ажилтнууд биднийг хүлээн авч музейгээ тайлбарлан сонирхуулж, хүүхдүүдийн маань сонирхсон асуултанд хариулж байлаа. Ийнхүү энэ удаагийн аялалд оролцсон 50-р сургуулийн 30 сурагчид Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей болон Богд хааны ордон музейн тухай тун сайн мэдээлэлтэй болж өндөр сэтгэгдэлтэй буцлаа. Бид дээр дурьдсан чиглэлээрээ аялалаа дахин дахин зохион байгуулж өөр олон хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

  • Facebook