быстрый займ на карту
Үзсэн: 1025

ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН 95 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад худалдааны байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд салбартаа амжилт гаргаж хамт олноо манлайлсан нэр бүхий хүмүүсийг шагнасан юм. Шагнал гардуулах ёслолд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Худалдаа үйлчилгээний хэлтийн дарга Д.Булган нар оролцлоо.

“Худалдааны тэргүүний ажилтан” тэмдгээр “Их манд” ХХК-ны эрхлэгч Ц.Баярсайхан, Наран дэлгүүрийн эрхлэгч Н.Наранчимэг, “Толь од” ХХК-ны захирал Л.Туяа нарын 35 хүн шагнагдлаа.

“Хүндэт жуух” бичгээр “Бигүрү” ХХК-ны захирал Б.Даваадэлгэр, “Ньюбүти мүүн” ХХК-ны эрхлэгч Б.Одгэрэл, Нарантуул-2 худалдааны төвийн нягтлан Х.Долгорсүрэн нарын 15 хүн худалдааны байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн босгон дээр шагнал гардлаа.

Leave a Reply

  • Facebook