быстрый займ на карту
Үзсэн: 686

“ХУУРТАЙ МӨНХРӨХ АЯЛГУУ-2016 УРТЫН ДУУНЫ УРАЛДААН БОЛЛОО

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн уртын дууны өв их сангаас ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, мартагдаж буй дууг сэргээн дуулах, ард түмний дундаас соёлын өв тээгчийг нээн тодруулах зорилготой Налайх дүүргийн Соёл урлагийн ордон, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран Нийслэлийн есөн дүүргийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУСТА ардын болон нэрт уртын дууч соёл урлагийн ахмад зүтгэлтэн Пилийн Долгорын нэрэмжит “Хууртай мөнхрөх аялгуу-2016” уртын дууны уралдаан 2016 оны 12 сарын 09 ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Уг уралдаанд Чингэлтэй дүүргээс бага, дунд, ахлах насны ангиллаар 8 хүн оролцсоноос 7-р хорооны иргэн н.Эрдэнэбаяр Гран-При шагнал хүртэж 10-р хорооны иргэн СУИС-ийн 1-р курсийн оюутан Н.Оюунбилэг дунд насны ангилалд тусгай шагнал хүртлээ.

Leave a Reply

  • Facebook