быстрый займ на карту
Үзсэн: 676

“ЭЭЛТЭЙ ТОГООЧ-НЭЭЛТТЭЙ ХӨГЖИЛ” АЯН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Цэцэрлэгийн тогооч нарын дунд зохион байгуулсан “ЭЭЛТЭЙ ТОГООЧ-НЭЭЛТТЭЙ ХӨГЖИЛ” сэдэвт өртөөчилсөн аян 2016.12.12-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хаалтын үйл ажиллагаагаа хийлээ. Тус аян цэцэрлэгийн тогооч нар өөр цэцэрлэгт 5 хоногийн турш ажиллаж өөрийн сайн туршлагыг түгээж тэдний сайн туршлагаас суралцан хамтын ажиллагаагаа идэвхжүүлснээрээ онцлог боллоо.

Хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-очир болон албан бусад төлөөлөл оролцож аянд хамрагдсан нийт тогооч нартаа баяр хүргэлээ. Энэ үеэр тогооч бүрийн нэрийн хоолны амталгаа, сайн туршлага түгээх үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон байна.

Leave a Reply

  • Facebook