“ЗОХИОЛЧ-УНШИГЧДЫН УУЛЗАЛТ”-ЫН ЭНЭ УДААГИЙН ЗОЧИН


Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө ээлжит “Зохиолч-Уншигчдын уулзалт”-аа 2016 оны 12 дугаар сарын 21-ний Лхагва гарагт 15.00 цагт номын өргөөнөө зохион байгуулах гэж байна.
“Зохиолч-Уншигчдын уулзалт”-ын энэ удаагийн зочноор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Хатагин Готовын Аким уригдан оролцоно.  Түүнийг Монголын хүүхэд, залуус Габриэл Гарсиа Маркезийн “Зуун жилийн ганцаардал”, Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, А.Франсын “Ундаассан бурхад”, Рашид Аддины “Шаштирын чуулган”-ыг орчуулж, “Тэнгэрийн нохой”, “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх Монголчуудын өлзий учрал”, “Туульс хайлдаг уулс”-ыг бичсэнээр нь андахгүй биз ээ.
Нэрт орчуулагч, сэтгүүлч, судлаач, түүхч Г.Аким абугайтай уулзаж, сонирхсон асуултаа асууж, халуун дотно яриа өрнүүлэх боломжийг Хүүхдийн номын өргөөний хамт олон ахлах ангийн сурагчиддаа олгож байна.
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө
 

Leave a Reply

  • Facebook