ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болж, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулав.  Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат өмнөх 14 хоногийн шуурхай зөвлөгөөнөөс дүүргийн  Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн Нийслэлийн Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн талаар танилцуулж, дүүргийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл  өглөө. Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, шинэ жилийн үеэр амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд ажиллуулах  зэрэг тодорхой үүрэг, даалгаврууд өглөө.

 

Leave a Reply

  • Facebook