АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан дүүргийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2017 оны бүртгэл явуулах Ажлын хэсгийн хурал 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Ж.Даваарагчаа дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тухай товч  мэдээлэл хийсэн юм. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2017 оны бүртгэлийг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах дүүргийн  Ажлын хэсгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж зохион байгуулалтын ажилтай  холбогдуулан үүрэг, даалгавар өгөв.

Leave a Reply

  • Facebook