АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

НИТХын тэргүүлэгчдийн 61, 63-дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд, СӨХ-д зам талбайн цас арилгах явц, зам арчлалтын талаар холбогдон ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас цас цэвэрлэгээний ажлын явцад хяналт тавьж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмын 50 м/кв талбайн зураглалыг хариуцуулан өгсөн. Тиймээс аж ахуй нэгж байгууллагууд цас орж хальтиргаа үүссэн үед уг зураглалын дагуу хариуцсан талбайгаа цэвэрлэн ажиллахыг уриалж байна. 

Leave a Reply

  • Facebook