ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс   2 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн удирдлага, ажилтан албан хаагчид, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал унтраах аврах 10 дугаар ангийн албан хаагчдыг оролцуулан гамшиг осол,  аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр  тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд протехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт, шалгалт хийсэн байна. Тус худалдааны төвд үйлчилгээ, худалдаа эрхлэгч, нийт 1500 хүнд  гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон пиротехник хэрэгслийн аюулгүй ажиллагааны талаар  зөвлөгөө зөвлөмж өгч, санамж сэрэмжлүүлгийн материал тараалаа.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook