ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТАД 27524 ИРГЭН ХАМРАГДЛАА

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, Хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын а/442 дугаар захирамжаар “Иргэдийн төлөө Хороо,  Өрхийн эрүүл мэндийн төв хамтдаа”  болзолт уралдаан зарласан.  Уралдааны хүрээнд Хороо, Өрхийн эрүүл мэндийн төв хамтран 192 удаагийн сургалт, сурталчилгаа зохион байгуулж  27524 иргэнийг хамруулсан байна.  Тухайлбал, Өрхийн эрүүл  мэндийн төвүүдийн 118  Эрүүл мэндийн сайн санааны туслагч “Халдварт өвчний гэр үнэлгээ, CLTS”, “Жирэмсэн, нярайг үнэлэх гэр үнэлгээ”, “12 өдрийн нэмэгдэл хоолны сургалт”-д 340 гаруй хүүхэд хамрагдаж, зөвлөгөө авчээ.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

 

Leave a Reply

  • Facebook