“ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ХОРОО, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ-ХАМТДАА” БОЛЗОЛТ УРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ

 Дүүргийн Засаг даргын а/442 дугаар захирамжаар “Иргэдийн төлөө Хороо,  Өрхийн эрүүл мэндийн төв хамтдаа”  болзолт уралдаан зарласан.  Уралдааны хүрээнд халдварт бус өвчнөөс сэргийлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг чанартай, үр дүнтэй зохион байгуулах, эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Иргэний танхимууд 30 удаагийн сургалтаар 2310 иргэн, “Ариун цэврийн байгууламжаа сайжруулах нь” аргачлалыг 12,14,13,15,19 дүгээр хорооны ӨЭМТ-үүд хэрэгжүүлж нийт 50 өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, зөв дадал эзэмшүүлэх ажлыг хийжээ. Амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах, гүйлсэн булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх үзлэгийг  15 удаа зохион байгуулж  4051 хүүхдийг  хамруулж 1860 хүүхдийг эмчилгээнд оруулсан байна.    Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон, өрх, иргэний тоог нэмэгдүүлэх, иргэдийн клубын үүсгэл санаачлалыг дэмжин чиглэлээр идэвхи санаачлагтай ажилласан  10 эрүүл мэндийг дээдлэгчдийг нарыг шалгаруулж шагнаж урамшуулсан бөгөөд иргэдийг зөв дадал эзэмшүүлэхэд чиглэсэн  үйл ажиллагаа явуулдаг Хийн дасгалын 15 багийн 312 иргэн байгаа юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

 

 

Leave a Reply

  • Facebook