ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ НАР 2016 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нар 2016 оны жилийн эцсийн ажлаа тайлагнах хурал 2016 оны 12 дугаар сарын 22-нд боллоо. Хурлыг нээж Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үг хэлж, цаг үеийн холбоотой мэдээлэл хийж, үүрэг, чиглэл өгөв. Энэ үеэр дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас Өсвөрийн шигшээ багийнханд дэмжлэг үзүүлж, хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхэд зориулж 49 дүгээр сургуулийн спорт заал болон 5 дугаар сургуулийн гадна талбайд софт теннисний талбай байгуулсан. Дүүргийн 10 дугаар хороонд 1000 хүний суудалтай Спорт цогцолборын барилга баригдаж байгааг онцлов. Тайлангийн хуралд Өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг зохицуулах Зөвлөлийн бүрэлдэхүүн,  Биеийн тамир, спорт хорооны дарга,  Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нар оролцсон юм.  Дүүргийн Засаг даргын дэргэдэх  Өсвөрийн шигшээ баг 2009 онд байгуулагдсан. 2016 онд Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багт спортын 13 төрлөөр 330 хүүхэд хичээллэж байна. Өсвөрийн шигшээ баг 2014 онд Олон улсын болон дотоодын тэмцээнээс 417, 2015 онд 583 медаль хүртжээ. 2016 онд Олон улсын тэмцээнээс 8 алт, 13 мөнгө, 22 хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 35 алт, 33 мөнгө, 41 хүрэл медаль, Улаанбаатар хотын Аварга шалгаруулах  тэмцээнээс 34 алт, 23 мөнгө, 32 хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль, нийт 353 медаль  хүртсэн амжилттай байна. Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нар 2016 оны ажлаа төрөл тус бүрээрээ тайлагнасан юм.

 

Leave a Reply

  • Facebook