быстрый займ на карту
Үзсэн: 1398

Үйлчилгээ эрхлэх гэрээ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ

   

ДҮҮРЭГТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ХҮНС, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД:

  1. Худалдаа үйлчилгээ эрхлэх талаар гаргасан албан хүсэлт буюу өргөдөл /Үйлчилгээний газрын оноосон нэр, үйлчилгээний чиглэл, байршил, харилцах утас, факс, е-майл хаяг зэргийг тодорхой тусгасан байна /
  2. Үйл ажиллагаа эрхлэгч нь Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар
  3. Хүнсний худалдаа эрхлэгч нь аж ахуйн нэгж бол дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагын Ажлын байрны дүгнэлт, иргэн бол мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэлийн хуудас
  4. Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримт / Орон сууцанд үйлчилгээ эрхлэх бол үйлчилгээний зориулалтаар орон сууцны байрыг өргөтгөсөн тухай УБ хотын Ерөнхий менежерийн тушаалын хуулбар, түрээслэгч бол тухай барилга байгууламжийн эзэнтэй хийсэн түрээсийн гэрээний хуулбар /
  5. Тухайн хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар
  6. Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт (камержуулалтын)
  7. Үйлчилгээний байгууллагын гадна, дотно  зураг
  8. 200755001 тоот Төрийн банкны дансанд Үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хураамж 3000 төгрөг тушаасан байх

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД:

  1. Албан тоот /хүсэлт, иргэн бол өргөдөл/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар /
  3. Мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  4. Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт /камержуулалтын/
  5. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар /Онцгой байдлын хэлтэс/
  6. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх /Татварын тодорхойлолт/
  7. Хог тээвэрлэлтийн гэрээний хуулбар
  8. Үйлчилгээний газрын гадна, дотно болон камержуулалтын зураг
  9. 3000 төгрөг үйлчилгээ эрхлэх гэрээний үнэ 200755001 төрийн сан банкинд хийсэн баримт

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД:

  1. Албан тоот /хүсэлт, иргэн бол өргөдөл/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар /
  3. Ажлын байрны дүгнэлтийн хуулбар
  4. Цагдаагийн тодорхойлолт /камержуулалтын/
  5. Үйлчилгээний газрын гадна, дотно болон камержуулалтын зураг
  6. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар /Онцгой байдлын хэлтэс/
  7. Аялал жуулчлалын газрын зөвшөөрлийн хуулбар
  8. Хог тээвэрлэлтийн гэрээний хуулбар
  9. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх /Татварын тодорхойлолт/
  10. 3000 төгрөг үйлчилгээ эрхлэх гэрээний үнэ 200755001 төрийн сан банкинд хийсэн баримт

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД

  1. Албан хүсэлт
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Барьцаалан зээлдүүлэх газрын дотоод дүрэм
  4. Цагдаагийн тодорхойлолт /камержуулалтын/
  5. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар /Онцгой байдлын хэлтэс/
  6. Ажлын байрны эзэмшлийн тухай баталгаа баримт
  7. Татварын тодотрхойлолт
  8. Хог тээвэрлэлтийн гэрээ
  9. Үйлчилгээний газрын гадна, дотор болон камержуулалтын зураг
  10. 3000 төгрөг үйлчилгээ эрхлэх гэрээний үнэ 200755001 төрийн сан банкинд хийсэн баримт

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ УГААЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД:

  1. Албан тоот /хүсэлт, иргэн бол өргөдөл/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар /
  3. Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх
  4. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх /Татварын тодорхойлолт/
  5. Мэргэжлийн хяналтын ажлын байрны дүгнэлт
  6. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар /Онцгой байдлын хэлтэс/
  7. Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт /камержуулалтын/
  8. Хог тээвэрлэлтийн гэрээ
  9. Үйлчилгээний газрын гадна, дотно болон камержуулалтын зураг
  10. 3000 төгрөг үйлчилгээ эрхлэх гэрээний үнэ 200755001 төрийн сан банкинд хийсэн баримт

АВТОМАШИН ЗАСВАРЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД:

  1. Албан тоот /хүсэлт, иргэн бол өргөдөл/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар /
  3. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх /Татварын тодорхойлолт/
  4. Нийслэлийн Тээврийн газрын тодорхойлолт
  5. Ажлын байрны эзэмшлийн тухай баталгаа баримт
  6. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар /Онцгой байдлын хэлтэс/
  7. Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт
  8. Хог тээвэрлэлтийн гэрээ
  9. Үйлчилгээний газрын гадна, дотно болон камержуулалтын зураг
  10. 3000 төгрөг үйлчилгээ эрхлэх гэрээний үнэ 200755001 төрийн сан банкинд хийсэн баримт

 НИЙТИЙН ХООЛНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД:

  1. Албан тоот /хүсэлт, иргэн бол өргөдөл/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар/
  3. Ажлын байрны дүгнэлтийн хуулбар / Дүүргийн МХХэлтэс, 2008 оны 1 сараас хойш авсан эсвэл мэдээллийн санд бүртгүүлсэн тухай бичиг баримт )
  4. Хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт, цэвэрлэгээний” гэрээний хуулбар
  5. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар /Онцгой байдлын хэлтэс/
  6. Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт /камержуулалтын/
  7. Татвар суутгагчийн бүртгэлд бүртгүүлсэн тухай тодорхойлолт /Татварын тодорхойлолт\
  8. Бохир усны тос баригч болон агааржуулалтын төхөөрөмжийн зураг
  9. Үйлчилгээний газрын гадна, дотно зураг / Хаяг, реклам, цагийн хуваарь, гэрэлтүүлэг, тохижилт, дотоод зохион байгуулалт, тасгийн төрөлжилт/
  10. Үйлчилгээ эрхлэх гэрээний үнэ, Дансны дугаар: Төрийн сан банк, 20075-5001, ЧДЗДТГазар, 3000 төг

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИД:

  1. Албан тоот /хүсэлт, иргэн бол өргөдөл/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар /
  3. Ажлын байрны дүгнэлт /МХХ/ Хүнсний үйлдвэр эрхлэгчдэд хамаарна ажлын байр болон эрүүл ахуйн дүгнэлт
  4. Татвар суугчийн бүртгэлд бүртгүүлсэн тухай тодорхойлолт
  5. Ажлын байрны гадна, дотно зураг /түрээсийн бол гэрээ/
  6. Хороон засаг даргатай хогны гэрээ
  7. 3000 төгрөг үйлчилгээ эрхлэх гэрээний үнэ 200755001 төрийн сан банкинд хийх

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлэх баримт бичиг:

Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл / Нэгдсэн төвөөс өгсөн хавсралтаар баталсан маягтын дагуу үнэн зөв, тодорхой бөглөсөн байх/
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Харьяалах татварын албанд Нийслэлийн хотын албан татвар суугчаар бүртгүүлсэн тодорхойлолт/
  4. Аж ахуйн нэгжийн гадна, дотно тохижилтын зураг
  5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / Төрийн үйлчилгэний нэгдсэн төвийн ажилтан зөвшөөрлсөн тохиолдолд/

Тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлага:

Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж нь дараах шаардлага хангасан байна.

  1. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлж дүгнэлт гаргуулсан байх
  2. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч “Худалдааны үйлчилгээ. Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт MNS 6506:2015”, “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005”стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх
  3. Дүүрэгтэй “Үйлчилгээ эрхлэх гэрээ” болон “Тохижилт, хог хаягдлын гэрээ” байгуулсан байх
  4. Харьяалах татварын албанд Нийслэл хотын албан татвар суугчаар бүртгүүлсэн байх
  5. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх
  6. Дараах чиглэлээ үйл ажиллагаа эрхэлдэг байх

а/ Ресторан, баар, кафе

б/ Хүнсний дэлгүүр, Минимаркет, Супермаркет, Хайпермаркет, Бөөний төв, Агуулах худалдаа

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх
  2. Монгол улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартад нийцсэн телекамерын ситемээр тоноглогдсон, гэрээ харуул хамгаалалтын албатай байх
  3. Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор талд гэрэлтүүлэг хийсэн байх

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 2013-2016 ОНД ТАМХИ ХУДАЛДААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГДСОН АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ

1-6 ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ


Leave a Reply

  • Facebook