АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

МХЕГ-ын даргын баталсан 01/10 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд “Алтжин санаа” ХХК-ийн “Алтжин”, “Эрдэнэбулган” ХХК-ийн “Содон”, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн “Бөмбөгөр”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор” худалдааны төв, Номин тав трейд ХХК-ийн УИД супермаркет зэрэг газруудад Хүнсний чанар, стандартын хяналт, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт, Мал эмнэлгийн хяналтын чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхдийн бэлэг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, худалдааны байдалд хяналт тавин ажиллалаа. Шалгалтыг худалдааны 13 аж ахуй нэгж байгууллагын 158 түрээслэгч, хүнсний үйлдвэрийн чиглэлээр-10 иргэн, 8 аж ахуй нэгж байгууллага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 22 газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС


Leave a Reply

  • Facebook