ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын  2016 оны  Тайлангийн хурал 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Тайлангийн хурлын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж “Засаг даргын Тамгын газрын 2016 оны ажлын тайлан”-г танилцууллаа. Мөн дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Засаг даргын  Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтсийн албан хаагчдад хандаж цаг үеийн асуудал,  2017 онд хийгдэх ажлууд,  дүүргийн Засаг даргын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсантай холбогдуулан хийх ажлынхаа тухай  товч мэдээлэл өгөв.  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн Засаг даргын 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг “Бүрэн хангалттай” үнэлсэн юм. Засаг даргын Тамгын газрын “ Нэг цэгийн үйлчилгээ”-гээр 2016 онд 556.110 хүн, 19 хорооны “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр  68945 хүн, 2013-2016 онд “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр 1.184.289 хүн  үйлчлүүлсэн  зэрэг олон мэдээлэл Засаг даргын Тамгын газрын ажлын тайланд дурдагдлаа.

 

 

Leave a Reply

  • Facebook