БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 1700 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

Шинэ жилийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ 12 дугаар сарын 24-ны өдөр боллоо. Их цэвэрлэгээгээр Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын 320 гаруй иргэн, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээн” ХХК,“Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 26 иргэн, 800 гаруй аж ахуй нэгжийн 1200 гаруй хүн, СӨХ-ийн 115 ажилтан, 65 ачигч, жолооч болон 140 зам талбайн үйлчлэгч нийт 1700 гаруй хүн ажиллалаа. Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг хамруулан цэвэрлэж “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК – ийн 25 машинаар хог тээвэрлэлт хийж 190 гаруй тн хог хаягдлыг 25 удаагийн эргэлтээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн 292,3 м/кв талбайг цэвэрлэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 7 хэлтэс албадын албан хаагчид оролцлоо.

ДЭД БҮТЭЦ ТОХИЖИЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook