САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ж.ОРХОНБАЯР НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГААР ШАЛГАРЛАА

Нийслэл хотын хөгжлийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулдаг уламжлалтай. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр “Нийслэлийн хөдөлмөрийн аварга” боллоо. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж нар хүлээн авч баяр хүргэлээ. Энэ жил Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах гээд олон төрлийн салбараас 27 хүнийг тодруулжээ.

 

 

Leave a Reply

  • Facebook