быстрый займ на карту
Үзсэн: 1177

ЦЭРГИЙН ТОО БҮРТГЭЛИЙН ТАЛААР СУРГАЛТ БОЛЛОО

2017 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явуулах тухай сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уг сургалтад Чингэлтэй дүүргийн 1-19 хорооны Засаг дарга, ажлын албаны дарга нар, хорооны Улсын бүртгэгч нар хамрагдсан юм. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/853, дүүргийн Засаг даргын А/797 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн цэргийн тоо бүртгэлийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 20-ны өдрийг дуустал явуулах юм. Сургалтад Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцож, үүрэг даалгавар өглөө.

ЦЭРГИЙН ШТАБ

 

 

Leave a Reply

  • Facebook