быстрый займ на карту
Үзсэн: 555

“САР” БАРИМТАТ КИНОГ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө “Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”-аараа хүн төрөлхтөн өөрийн амьдарч буй дэлхий хэмээх гаригийнхаа дагуул болох сарны тухай баримтат киног хүүхэд багачууддаа сонирхууллаа. Энэ удаагийн кино цагт оролцохоор, ЕБ-ын 5-р сургуулийн дунд, ахлах ангийн 70 гаруй сурагч, газарзүйн хоёр багшийн хамт хүрэлцэн ирлээ.
Бид кино цагаараа хүүхдүүдийн байгаль, шинжлэх ухаан, танин мэдэхүйн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, тэдний хичээлийн программд ороогүй олон талын мэдээлэл агуулсан баримтат кинонуудыг гаргахыг зорьдог бөлгөө.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook