быстрый займ на карту
Үзсэн: 449

ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИОС ЗӨВЛӨЖ БАЙНА

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл улирлын чанартай нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн амбулаториор өнгөрсөн долоо хоногт үйлчлүүлсэн 0-16 насны нийт хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт үйлчлүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насны хүүхдүүдэд байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид баярын өдрүүдээр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сулруулахгүй, илчлэг тэжээллэг хоол хүнс хэрэглэж, дааруулахгүй дулаан байлгах, онц шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар хүүхдээ авч явахаас аль болох зайлсхийх, бүлээн шингэн зүйл сайн уулгаж байхыг, мөн түүнчлэн томуу, томуу төст өвчнөөр өвдөж эмчилгээ хийлгэн сайжирсан хүүхдүүдийг яаран сургууль, цэцэрлэгт явуулахгүй байхыг Хүүхдийн амбулаторийн эмч нар зөвлөж байна.

Leave a Reply

  • Facebook