НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР 645112 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЭВ

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин  батлах тухай”  А/9 тоот захирамж 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан.

Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

12 дугаар сарын байдлаар 19 хорооны” Нэг цонхны  үйлчилгээ”-гээр 7619 иргэн үйлчлүүлж 7590 санал хүсэлт хүлээн авч 7500 асуудлыг шийдвэрлэсэн .

Дүүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 12438 иргэн үйлчлүүлж 12438 асуудлыг шийдвэрлэсэн байна.

Нийт өссөн  дүнгээр 19 хороо болон Дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ээр 645112  иргэн үйлчлүүлж  638795 асуудлыг шийдвэрлэсэн.

 

Leave a Reply

  • Facebook