быстрый займ на карту
Үзсэн: 845

ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Дүүргийн ГХУСАЗСЗ, иргэн, албан байгууллагуудаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд үр бүтээлтэй ажилласан хороодын салбар зөвлөл, албан байгууллага, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Үүнд 5, 17 дугаар хороо ГХУСАЗСЗ бүрэн хангалттай үнэлгээгээр, 2,9,14 дүгээр хороо ГХУСАЗСЗ хангалттай, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс Замын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс бүрэн хангалттай үнэлгээгээр тус тус дүгнэгдэн шагнал хүртлээ. Мөн “Намуун амгалан” ХХК, Мянгат СӨХ хангалттай, 18 дугаар хорооны хэсгийн байцаагч Х.Золбаяр, 6-р хорооны хэсгийн байцаагч Дамдинсүрэн, 7-р хорооны нийгмийн ажилтан Ө.Энхчимэг, 13-р хорооны нийгмийн ажилтан О.Ижилмаа, Цагдаагийн 1-р хэлтсийн Хэв журмын тасгийн дарга Р.Төмөрбаатар, Цагдаагийн 2-р хэлтсийн ахлах байцаагч С.Ганбаатар, Цагдаагийн 2-р хэлтсийн ахлах байцаагч  Г.Ганболд, Замын Цагдаагийн Хэлтсийн зохицуулагч Д.Батхуяг, Эрүүл мэндийн төвийн Б. Мөнхнасан, Прокурор Г.Чагдар, Онцгой байдлын хэлтсийн 10-р ангийн шатны техникч, ахлах ахлагч Н.Батсүх, 7-р хорооны Иргэний танхимын ажилтан О.Бат-Эрдэнэ, 1-р хорооны Хэв журмын урамшилт эргүүл О.Эрхэмбаяр, 17-р хорооны Хэв журмын урамшилт эргүүл Д.Дашдорж нар хангалттай гэсэн үнэлгээ авч шинэ оны босгон дээр салбартаа тэргүүлэн шагнал хүртлээ.

Leave a Reply

  • Facebook