быстрый займ на карту
Үзсэн: 524

ДҮҮРЭГТ 2013-2016 ОНД ХЭРЭГЖСЭН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮД БҮРЭН ХАНГАЛТТАЙ ДҮГНЭГДЛЭЭ.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлагдан 2013-2016 онд дүүрэгт хэрэгжсэн  “Хүний нөөцийн хөгжил”, “Иргэний оролцоог дэмжих”, “Нийгмийн баталгааг хангах”, “Бүтээмжтэй ажлын байр”, “Хамтдаа хөгжье”, “Залуучуудын хөгжлийг дэмжих”,  “Боловсрол-2016”, “Цахим сургууль, цахим цэцэрлэг”, “Манлайлан суралцагч оюутан, сурагчдыг дэмжих”,“Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт”, “Хотын иргэн-хотын соёл”,  “Ногоон дүүрэг”, “Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих”  дэд хөтөлбөрүүдийн биелэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнүүлж, бүрэн хангалттай дүгнэгдлээ.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр тэргүүлэгчид хөтөлбөр тус бүр дээр санал бодлоо илэрхийлж, үнэлэлт дүгнэлтээ өгсөн ба цаашид дүүргийн хөгжлийн бодлого, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уялдуулан 2017-2020 онд дүүрэгт хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулахыг үүрэг болголоо.

ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook