быстрый займ на карту
Үзсэн: 880

“ХУВЦСААРАА ЖИГДЭРЬЕ” АЯН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас  ажилтан албан хаагчдынхаа  дунд ажиллаж хөдөлмөрлөх орчин, нөхцөл, байгууллагын соёлыг сайжруулах замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх бодит үр дүнд хүрэх зорилгоор    “Хувцсаараа жигдэрье” аяныг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан.

Тус аяны хүрээнд өрөө тасалгааны эмх цэгц, ёс зүй, харилцаа хандлага, ажлын байрны орчинд биеэ зөв авч яваа байдал, иргэдийн санал гомдол зэргийг харгалзаж хэлтсүүд бусад хэлтсээ дүгнэн 0-10 оноогоор үнэлгээ өгсөн байна.

1 дүгээр байрт Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс

2 дугаар байрт  Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

3 дугаар байрт Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах алба  шалгарч шагналыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж гардуулж өглөө.

 

Leave a Reply

  • Facebook