быстрый займ на карту
Үзсэн: 977

БАЯРЫН ӨДРҮҮДЭД 230 АЛБАН ХААГЧ ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Шинэ жилийн баярын өдрүүдэд дүүргийн Онцгой комиссын даргын 2016 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” 26 дугаар тушаал, Засаг даргын Тамгын газрын даргын “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” А/411 дугаар тушаалаар хариуцлагатай жижүүр томилогдон ажиллалаа.

Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 12 ажилтан, албан хаагчийг хариуцлагатай жижүүрээр ажиллуулж 2016 оны 12 дугаар сарын 28 –ны өдөр шаардлагатай нөхцөлд ажиллах ажлын үүрэг чиглэл өгч чиг үүргийн дагуу холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллах үүрэг даалгаврууд өгсөн. Дүүргийн хороод бэлэн байдлын зэрэгт шилжин хариуцлагатай эргүүл, жижүүрүүд ажиллуулан 2016 оны 12 дугаар сарын 29-өөс 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл Засаг даргын Тамгын газарт 12, 1-19 дүгээр хороодод 218 ажилтан албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ. Үүрэг гүйцэтгэх явцад 2 цаг тутамд хороод болон Онцгой байдлын хэлтэс зэрэг бусад шуурхай албадтай холбогдож ажиллалаа.

 

Leave a Reply

  • Facebook