ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ 2017 ОНЫ АНХНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


Дүүргийн Удирдах ажилтны 2017 оны анхны Шуурхай зөвлөгөөн 2017 оны 1дүгээр сарын 3-ны өдөр болж, Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулав. Зөвлөгөөний эхэнд Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл, Нийслэлийн Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн талаар мэдээлэл хийв.  Мөн дүүргийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэлтийг улам сайжруулах, албан хаагчдын ажлын цаг ашиглалтад анхаарах зэрэг үүрэг, чиглэлийг өглөө. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж “ 2016 онд дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг 22 удаа зохион байгуулсан. Нийслэлийн Засаг даргаас 184 , Чингэлтэй дүүргийн Засаг даргаас өгсөн 122 үүрэг,  даалгавар өгсөн” тухай болон биелэлтийн талаар мэдээлэл хийв.

Leave a Reply

  • Facebook