быстрый займ на карту
Үзсэн: 785

15 ДУГААР ХОРООНД СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭЛТЭД ХАМРУУЛАХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Засаг даргын Тамгын газар, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн  хүрээнд тус дүүргийн сонгогдсон хороодын 11900 хүн амыг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэд хамруулахаас 2016 оны 3 дугаар сараас 11,12,16,17,18,19 хороодын нийт 6566 хүнийг үзлэгт хамруулаад байна.

Одоогоор уг төслийн явуулын үзлэгийн баг 15 дугаар хороонд 2017 оны 1 дүгээр сарын  03-наас 1 дүгээр сарын 20 өдрийг хүртэл  тус хорооны 834 хүнийг хамруулахаар зорин ажиллаж байна. Үзлэг эхэлснээс хойш 2 хоногийн хугацаанд 137 хүнийг үзлэгт хамруулсан байна.

Хорооны “Иргэний танхим”-д байрлан оролцогчдын цээжний зургийг авч, дүрс оношилгооны эмч зөвлөгөө өгч, өвчлөл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй хяналтанд оруулан ажиллаж байна. Үзлэгт 15 ба түүнээс дээш насны оршин суугчид үзлэг шинжилгээнд хамрагдана.

Иргэдийг үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

 

Leave a Reply

  • Facebook