быстрый займ на карту
Үзсэн: 946

СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУД, ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч багш нарт гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 74 ажилтан албан хаагч хамрагдсан байна Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Л.Тамир газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, гамшгаас урьдчилан сэргийлэх арга зам сэдвээр , гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Б.Мягмаржав галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга зам, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Чинбат боловсролын байгууллагын гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэн аюулгүй орчныг бүрдүүлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдээр онолын сургалт хийв.

Энэ үеэр  гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ.

Онцгой байдлын хэлтэс

Leave a Reply

  • Facebook