быстрый займ на карту
Үзсэн: 985

;ДУЛААН ХАДГАЛАХ ТӨХӨӨРӨМЖ ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙГААТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмжийг айлд суурилуулсан  ажлын явцтай 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр танилцлаа. “Мон Ватт” компанийнхан цахилгаанаар халах, дулаан хадгалах  “Тулга” төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Амарсанаагийнд тавьсан байна.  Дүүргийн удирдлагуудад  “ Цахилгаанаар халах, дулаан хадгалах “Тулга” төхөөрөмж нь агаарын бохирдол үүсгэхгүй, халах, дулаан хадгалах бүх тохиргоог нь автоматаар тохируулсан.  Ашиглалтын хугацаа 35 жил бөгөөд 25 жилийн баталгаат хугацаа өгдөг” гэж “Мон Ватт” компанийн менежер танилцуулж байлаа.

 

 

 

Leave a Reply

  • Facebook