СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ТЭЭГЧДИЙН СУДАЛГААГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

 “Соёлын биет бус өв” гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг соёлын орон зайг хэлнэ. Монгол улс Соёлын биет бус өвийг анхлан Утга соёлын өв, соёлын биет бус өв өвлөн уламжлагчийг “Өвлөн тээгч” хэмээн нэрлэж байсан ба 2010 онд Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс Соёлын биет бус өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хэмээх нь зүйтэй гэсэн уриалгын дагуу одоогийн нэршлийг хэрэглэж байна.

Чингэлтэй дүүргийн соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч нарын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, иргэдэд танин мэдэхүй, гоо зүйн, боловсрол олгох, ур чадварын өндөр төвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч нарыг улсын жагсаалтад бүртгүүлэх, сурталчлан таниулах зорилгоор дүүргийн Соёлын төвөөс Соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нарын судалгааг 3 үе шаттайгаар явуулж байна.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook