быстрый займ на карту
Үзсэн: 1374

ЭНЭ ОНД ШИНЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЖ БУЙ ХУУЛИУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

УИХ-аас өнгөрсөн 2016 онд өргөн баригдсан хэд хэдэн шинэ хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Төрийн мэдээлэл эмхтгэлд хэвлэгдэж, “www. UB legalinfo.mn” хууль зүйн хүрээлэнгийн албан ёсны төв цахим хуудсанд байршсан хуулиудыг танилцуулж байна.

2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ХУУЛИУДЫН ЖАГСААЛТ:

  1. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль
  2. Ирээдүйн өв сангийн тухай хууль
  3. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
  4. Монгол улсын 2017 оны төсвийн тухай хууль
  5. Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль
  6. Органик хүнсний тухай хууль
  7. ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
  8. АХМАД НАСТНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
  9. АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  10. АЛДАР ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС НЭМЭГДЭЛ, ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
  11. МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  12. НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ
  13. ЭХИЙН СҮҮ ОРЛУУЛАГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  14. АВТО ЗАМЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
  15. ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  16. УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
  17. УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  18. ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
  19. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/
  20. ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
  21. ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
  22. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
  23. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
  24. ПРОКУРОРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
  25. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
  26. ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  27. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  28. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  29. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
  30. ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Түүнчлэн: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалттай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдааны 04 дүгээр тогтоолоор баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240.000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээллээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгожээ.

Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтэс

Leave a Reply

  • Facebook