быстрый займ на карту
Үзсэн: 761

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ, ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ НАРЫН СУДАЛГАА ЯВАГДАЖ ДУУСЛАА.

Чингэлтэй дүүрэг дэх, соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч, нарын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, ур чадварын өндөр төвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч нарыг улсын жагсаалтад бүртгүүлэх, сурталчлан таниулах зорилгоор дүүргийн Соёлын төвөөс Соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нарын судалгааг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.
“Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн билиг авьяастны улсын жагсаалт”-д оруулах өвлөгчдийг сонгон тогтоох шалгуур үзүүлэлтийн дагуу 12 төрлөөр судалгааг явуулж өндөр төвшинд өвлөн эзэмшсэн 25, Өвлөн суралцагч 301, Ардын урлагийн мэргэжлийн уран бүтээлчид 57, нийт 384 Өвлөн уламжлагч, ардын авьяастан уран бүтээлчид амьдарч байна гэсэн нэгдсэн судалгааг гаргалаа.
Цаашид Соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөн уламжилж буй иргэдтэй биечлэн уулзаж ярилцлага судалгааг бичгээр тэмдэглэхийн сацуу тухайн өвлөгчийн уран чадвар , арга барил, урын санг холбогдох зан үйлийн орчинд нь дуу, дүрс бичлэгээр баримтжуулж сан бүрдүүлэх, өндөр түвшинд өвлөн уламжлагч билиг авъяастны улсын жагсаалтад бүртгүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.

Leave a Reply

  • Facebook