“ТҮНШЛЭЛ” ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд санаачлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Түншлэл” зорилтот төслийн нээлт өнөөдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагт СУИС-ийн Оюутан театрт зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар оролцлоо.

“Түншлэл” зорилтот төсөлд Хэнтий аймгийн Баян-Овоо, Мөрөн, Бэрх, Батширээт, Норовлин, Батноров зэрэг 6 сумын цэцэрлэгийн 45 багш удирдлага, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнд баруун хошуу, Хөвөөт шар хошуу, Шулуун цагаан хошуу, Авгын хошуу, Бугат хотын Дархан мо мянган холбоот хошуу, Баяннуур аймгийн Урьдын өмнөд хошуу зэрэг 6 хошууны 8 цэцэрлэгийн 57 удирдлага, багш оролцож байна.

Үйл ажиллагааг албан ёсоор нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд 2016 онд манай дүүргийн сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай 16 аймгийн 170 гаруй сум, гадаадын 6 улсын 10 гаруй байгууллагын 700 гаруй багш нар ирж туршлага судаллаа. Бидний хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хуримтлуулсан туршлага бусдад үнэлэгдэж байна. Түнш байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа бататгаж, хамтдаа өсөж хөгжих нь бидний зорилго юм. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа онцоллоо.

Төсөл 4 өдрийн турш сайн хичээлийн зөвлөгөөн, онол практикийн бага хурал, спортын нөхөрсөг тэмцээн, урлагийн тоглолт, телевизийн нэвтрүүлэг зэрэг хөтөлбөрүүдээр үргэлжилнэ.

Мөн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар багш нарт баяр хүргэж үг хэллээ.

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook