“ТҮНШЛЭЛ” ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН “ХАМТДАА ХӨГЖЬЕ” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Түншлэл” зорилтот төслийн “Хамтдаа хөгжье” онол практикийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Онол практикийн бага хуралд нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга н.Отгончимэг, мэргэжилтэн З.Болормаа нар оролцсон.

Хэнтий аймгаас Батширээт сумын цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунчимэг “Буриад ёс заншил, хэл соёлоо хойч үедээ  өвлүүлэн үлдээх нь”. Батноров сумын цэцэрлэгийн багш Г.Сумъяа “Өглөөний тойргийн цаг”, Баян-Овоо сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтүвшин “Малчдын хүүхдэд зориулсан гэр цэцэрлэг” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн.

ӨМӨЗО-ноос Шулуун цагаан үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш Д.Тунгалаг “Үхэл мэдэхгүй хүний сэтгэлийг бүү сэвтээ”, Хөвөөт шар хошууны үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш О.Цэнгэл, “Сургуулийн өмнөх боловсрол олгоход эрэгтэй цэцэрлэгийн багшийн нөлөөлөл”, Сөнд баруун хошууны Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэгийн захирал Д.Удвалцэцэг “Сургуулийн өмнөх боловсрол олгох ажлын хүрээнд хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх судалгааны үр бүтээл” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс 43 дугаар цэцэрлэгийн арга зүйч Ц.Энхцэцэг “Хүүхдийг бүтээлээр дамжуулан, төлөвшил хандлагын өнөөгийн байдлыг судалсан нь”, 126 дугаар цэцэрлэгийн багш М.Түвшинжаргал “Дүрслэх урлагийн бүтээлээр хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх нь”, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлэгмаа “Төсөлт ажлыг оновчтой зохион байгуулан,  багш, хүүхдийг нь хөгжүүлж буй сайн туршлага” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлүүд оролцогчдын халуун алга ташилтан дор үргэлжилж, оролцогч бүр багт хуваагдан илтгэл бүр дээр хэлэлцүүлэг өрнөн, багш нар санал хүсэлтээ хэлж, харилцан туршлага судаллаа.

Leave a Reply

  • Facebook