Үзсэн: 13

“ХАМТДАА НӨХӨРЛӨЕ” СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Түншлэл” зорилтот төслийн “Хамтдаа нөхөрлөе” спортын нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээн гар бөмбөг, ширээний теннисний төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд Хэнтий аймгийн 1, 2 дугаар баг, ӨМӨЗОны баг, Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн баг, Тэнгисийн бүс, Дэнжийн бүс, Төвийн бүс, Салхитын бүс, Чингэлтэйн бүс гэсэн 9 баг өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх М.Батбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Хэнтийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн н.Гантулга, Баян-Овоо сумын нутгийн зөвлөлийн дарга н.Гантулга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Цолмонбаяр нар оролцлоо.

Ширээний теннисний төрөлд

  • 1 дүгээр байр: Салхитын бүс
  • 2 дугаар байр: Хэнтий аймаг
  • 3 дугаар байр: Дэнжийн бүс
  • Гар бөмбөгийн төрөлд
  • 1 дүгээр байр: Тэнгисийн бүс
  • 2 дугаар байр: Салхитын бүс
  • 3 дугаар байр: Хэнтий аймгийн 1 дүгээр баг эзэллээ.

Тэмцээний шилдэг зохион байгуулалттай багаар ӨМӨЗОны баг тамирчид шалгарлаа. Мөн шилдэг тоглогчоор Тэнгисийн бүсийн довтлогч н.Цэлмэг-Оюу, Хэнтийн аймгийн 1 дүгээр багийн довтлогч н.Ганцэцэг нар шалгарлаа.

Тэмцээний шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Баян-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Цолмонбаяр, Засаг дарга Д.Баянмөнх нар гардууллаа.

“Хамтдаа нөхөрлөе” спортын нөхөрсөг тэмцээн бүтэн өдрийн турш өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигчдийн халуун алга ташилт дор боллоо. Хагас шигшээ финалын бүх тоглолтуудад 3 дугаар ээлжийн тоглолт гарч, 1-2 онооны зөрүүтэй хүчтэй өрсөлдөөнтэй өндөрлөсөн.

Leave a Reply

Facebook

Get the Facebook Likebox Slider Pro for WordPress