быстрый займ на карту
Үзсэн: 844

2016 оны 12 сарын 05 өдөр Дугаар А/785 Улаанбаатар хот Овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчлөх тухай

2016 оны 12 сарын 05 өдөр                                                                     Дугаар А/785                                                                     Улаанбаатар хот

Овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчлөх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын “Иргэний овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчлөх” тухай 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дараах нэр бүхий 6 /зургаа/ иргэний овог, эцэг/эх/-ийн нэр, нэрийг тус тус өөрчилсүгэй. Үүнд:

1.1  1968 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн эмэгтэй, Юншэбу ургийн овогтой Бурмаагийн Оюунчимэг /ХИ68012402/-ийн ургийн овгийг Бодончир, эцгийн нэрийг Баасангаар,

1.2  1973 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн эрэгтэй, Боржигон ургийн овогтой Амарсанаагийн Энхболд /УХ73100717/-ын ургийн овгийг Нацаг, эцгийн нэрийг төрсөн эх Нарантуяагаар,

1.3  2016 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн эмэгтэй, Боржигон ургийн овогтой Сүрэнжавын Энэрэл /УЦ16281183/-ийг төрсөн эх Гурван шарынхан ургийн овогтой Ойдовбатын Үүрийнцолмонгоор,

1.4  1974 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн эмэгтэй, Боржигон ургийн овогтой Намхайн Отгонбөгж /ХИ74071264/-ийн нэрийг Индрагаар,

1.5  2016 оны 06 дугаар сарын 28-ний өдөр төрсөн эрэгтэй, Маш ургийн овогтой Лхагважамцын Давхарбаяр /УЦ16262894/-ын нэрийг Цэлмэгээр,

1.6   2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн эмэгтэй, Ховог ургийн овогтой Хасбаатарын Учрал /УФ16282428/-ын нэрийг Ундармаагаар,

  1. Дээрх өөрчлөлтийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хөтлөн ажиллахыг Улсын бүртгэлийн хэлтэс /М.Ганчимэг/-т үүрэг болгосугай.
  1. Захирамжийн хэрэгжилтийг хянан ажиллахыг Засаг даргын Тамгын газар /А.Дамцагдорж/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                          Ж.ЭРДЭНЭБАТ

Leave a Reply

  • Facebook