2016 оны 12 сарын 06 өдөр Дугаар А/787 Улаанбаатар хот Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай

2016 оны 12 сарын 06 өдөр                                              Дугаар А/787                                                 Улаанбаатар хот

Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/799 дүгээр захирамжийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 14-ний өдрүүдэд, хяналтын тооллогыг 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулахыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс /Д.Мөнхзул/-т даалгасугай.
  1. Мал, тэжээвэр амьтдын 2016 оны тооллогыг зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Хороодод мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл ажлыг сайтар хангуулан гишүүд, тоологч нарт семинар зөвлөгөө өгч, тооллогын дүнг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст ирүүлэхийг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  1. Мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэлийг хангах, хяналтын тооллого хийх, тооллогын дүнг нэгтгэх зэрэг зохион байгуулалтын зардалд шаардагдах 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /А.Дамцагдорж/-т даалгасугай.
  1. Дүүргийн мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлыг үр дүнтэй зохион байгуулж, дүнг хугацаанд нь Нийслэлийн Статистикийн газарт хүргүүлэх, Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд 2017 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Дүүргийн мал тооллогын Ажлын хэсэг /Б.Батхуяг/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                                  Ж.ЭРДЭНЭБАТ

Leave a Reply

  • Facebook