2016 оны 12 сарын 06 өдөр Дугаар А/788 Улаанбаатар хот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2016 оны 12 сарын 06 өдөр                                                 Дугаар А/788                                                                         Улаанбаатар хот

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэхээр хүсэлт гаргасан 1 /нэг/ иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн хавсралтаар баталгаажуулсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэн баталгаажуулсан 2014 оны А/89 дүгээр захирамжийн Э.Дамбадонирт холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.

3. Газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэдтэй газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэн авч, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын албаны даргад даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                                Ж.ЭРДЭНЭБАТ

Leave a Reply

  • Facebook