быстрый займ на карту
Үзсэн: 431

2016 оны 12 сарын 06 өдөр Дугаар А/789 Улаанбаатар хот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2016 оны 12 сарын 06 өдөр                                               Дугаар А/789                                               Улаанбаатар хот

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх  тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэхээр хүсэлт гаргасан 21 /хорин нэг/ иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн хавсралтаар баталгаажуулсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэн баталгаажуулсан 2000 оны цэнхэр гэрчилгээтэй Н.Цэрэндолгор, 2014 оны А/483 дугаартай захирамжийн Г.Энхсайхан, 2015 оны А/58 дугаартай захирамжийн Б.Цолмонбаяр, 2016 оны А/38 дугаартай захирамжийн Т.Наранбадрах, 2009 оны 155 дугаартай захирамжийн Г.Батбаяр, 2014 оны А/253 дугаартай захирамжийн Х.Алтантуяа, 2016 оны А/11 дугаартай захирамжийн Б.Ууганцэцэг, 2016 оны А/379 дугаартай захирамжийн А.Алтангэрэл, 2014 оны А/285 дугаартай захирамжийн Ө.Түмэнхорлоо, 2016 оны А/251 дугаартай захирамжийн Ц.Отгонбаяр, 2014 оны А/429 дугаартай захирамжийн О.Энхтөвшин, 2016 оны А/481 дугаартай захирамжийн Б.Батбагана,2012 оны А/244 дугаартай захирамжийн Б.Төрмөнх, 2009 оны 84 дугаартай захирамжийн Б.Чулуунцэцэг, 2015 оны А/497 дугаартай захирамжийн Г.Дорж, 2014 оны А/296 дугаартай захирамжийн Ч.Алтангэрэл, 2014 оны А/409 дугаартай захирамжийн Д.Энх-Оюун, 2011 оны А/13 дугаартай захирамжийн Ж.Чулуунцэцэг, 2014 оны А/284 дүгээр захирамжийн Б.Батбаяр нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцсугай.
3. Газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэдтэй газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэн авч, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын албанд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                   Ж.ЭРДЭНЭБАТ

Leave a Reply

  • Facebook