быстрый займ на карту
Үзсэн: 384

2016 оны 12 сарын 07 өдөр Дугаар А/790 Улаанбаатар хот Болзошгүй аюулт үзэгдэл осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2016 оны 12 сарын 07 өдөр                                    Дугаар А/790                                            Улаанбаатар хот

Болзошгүй аюулт үзэгдэл осол, гал  түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.3-ийн  “а”,  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3,Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал,Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2015 оны 134 дүгээр тогтоол,Онцгой байдлын Ерөнхий газрын даргын “Гамшгаас урьдчилан сэргийлэх  ажлыг эрчимжүүлэх тухай” 2016 оны 01  дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллага, ард иргэд, оюутан сурагч, бага насны хүүхдүүдэд болзошгүй гамшиг осол,     гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг, дадлага  олгох сургалт сурталчилгааг эрчимжүүлэн, “Хороо”         нэгдсэн арга хэмжээг дүүргийн  10, 12, 18, 19 дүгээр хороод болон “Даян-Өндөр” ХХК-ний Алтжин бөмбөгөр, Хүчит шонхор, Нарантуул 2 худалдааны төвүүдэд 2016 оны 12 дугаар  сарын  09-нөөс 2016 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийг хүртэл  хугацаанд зохион байгуулан  ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Я.Жаргалсайхан/-т даалгасугай.

  1. Ард иргэд, оюутан сурагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, бага насны хүүхдүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг, дадлага  олгох гарын авлага брошур, зурагт хуудас хэвлүүлэхэд шаардагдах 3.030.000 /гурван  сая гучин мянга/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /А.Дамцагдорж/-т зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч /Ж.Лхагвасүрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                         Ж.ЭРДЭНЭБАТ

Leave a Reply

  • Facebook