Үзсэн: 23

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА

Цэргийн бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлж 20-ныг дуустал үргэлжилнэ. Чингэлтэй дүүргийн цэргийн бүртгэлийн явцтай Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Цэргийн бүртгэлд эрэгтэй 18-50, бэлтгэл офицер 60 нас хүртэл бүртгүүлэх ёстой. Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт бүртгүүлэх хүмүүсийн 40 гаруй хувь нь хамрагдаад байна. Бүртгэл нийслэлийн 9 дүүрэг, 152 хороодод энэ сарын 20-ныг дуустал явагдана. Өнгөрсөн онд санаатай болон санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй бол тэдгээр хүмүүст энэ жил ямар нэг торгууль болон захиргааны арга хэмжээ авахгүй юм байна. Тиймээс цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Leave a Reply

Facebook

Get the Facebook Likebox Slider Pro for WordPress